Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан удирдлага сонгохыг зөвлөлөө


Японы улсын буцалтгүй тусламжаар баригдсан АШУҮИС-ийн эмнэлэг ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж буйтай холбогдуулан Япон улсаас  Монгол Улсад суугаа Элчин сайд М.Такаокаг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.Такаока энэхүү эмнэлгийн нээлтэд Япон улсын гадаад хэргийн сайд  биeчлэн оролцох талаар дурьдаж мөн Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын хувиар нээлтийн үйл ажиллагаанд ач холбогдол өгч байгаа гэлээ.

Мөн япон мeнeжмeнтээр ажиллах тус эмнэлгийн захирлаар энэ чиглэлийн мэдлэг мэдээлэлтэй Японы эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай ойлголттой, япон хүмүүстэй харилцаж сурсан байдлыг харгалзан үзэж эмнэлгийн даргыг томилохыг хүслээ. Ингэснээр япон стандартын эмнэлгийн тусламж үйлчилгээг Монголын ард иргэдэд үзүүлэхэд ач холбогдолтой болохыг ноён М.Такаока хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Эх сурвалж. Эрүүл мэндийн яам