Бразил Өмнөд Америкийн үндэстний холбооноос гарч байгаагаа зарлав


Бразилын Гадаад хэргийн яамнаас тус улс Өмнөд Америкийн үндэстний холбоо (UNASUR)-ноос гарч буйг мэдэгджээ. Энэ талаарх мэдэгдэл тус яамны цахим хуудаст нийтлэгдсэн байна. 

Бразилын Гадаад хэргийн яамнаас "Бразилын эрх баригчид удаан хугацааны турш хэлэлцсэний дүнд Өмнөд Америкийн үндэстний холбоотой байгуулсан санамж бичгийг цуцалж, тус холбооноос гарах шийдвэр гаргалаа” хэмээн мэдэгджээ.

Өнгөрсөн сард Эквадор улсын Ерөнхийлөгч Ленин Морено улсаа ойрын хугацаанд Өмнөд Америкийн үндэстний холбооноос гаргах бодолтой байгаа тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр “Манай улс Өмнөд Америкийн үндэстний холбооноос бүрмөсөн гарах гэж буйг мэдэгдэхийг хүсч байна” гэж үндэсний телевизээрээ үг хэлэх үеэрээ мэдэгджээ. Тус улс хагас жилийн дотор дээрх холбооноос гарах юм байна.

Энэхүү холбоо нь 2004 онд байгуулагдсан, Өмнөд Америкийн орнуудын улс төр, эдийн засгийн байгууллага юм. Тус байгууллагын хямралын улмаас Аргентин, Перу, Колумб, Парагвай, Эквадор улсууд энэхүү холбооноос гарчээ. Өдгөө Венесуэл, Суринам, Болив, Уругвай, Гавана улс нь тус эвслийн гишүүн орон хэвээр байна. Энэ холбоо нь дэлхийн ДНБ-ий зургаа орчим хувийг эзэлдэг.