Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулиар 500 иргэнийг ‘’Монгол шилтгээн” дэх түр орогнуулах байр руу шилжүүлнэ


Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-26-нд ‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’ зохион байгуулах талаар бид та бүхэнд өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комиссын Газар хөдлөлтийн гамшгийн үед ажиллах ажлын хэсгийн ахлагч Т.Батцогт дүүргийн 28 хорооны Засаг дарга болон Зохион байгуулагчдад өчигдөр үүрэг даалгавар,  мэдээлэл өгөв.

‘’Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль’’-ийн үед дүүргийн Онцгой комисс хэрхэн ажиллах төлөвлөгөөг хороодод танилцуулж, мэдээлэл, гарын авлагаар хангасан байна.

Сургуулийн хүрээнд ‘’Дүнжингарав’’ худалдааны төвийн урд талбайд гамшгийн дуут дохиогоор цугларсан 500 иргэнийг дүүргийн 20 дугаар хороон дахь ‘’Монгол шилтгээн’’ амралтын газарт байрлах түр орогнуулах байр руу шилжүүлнэ.

Сүүлийн жилүүдэд нийслэлд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж байна.

Иймд Халдварт өвчин судлалын үндэсний төвд ‘’Газар хөдлөлтийн гамшиг’’-ийн дуурайлган үзүүлэх дадлага сургууль зохион байгуулах болжээ.