Япон улсад зорчихдоо борц, махан гаралтай бүтээгдэхүүн авч явахгүй байхыг анхааруулж байна

Япон улсын Амьтны хорио цээрийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс махан гаралтай бүтээгдэхүүнийг хилээр хууль бусаар авч явбал хатуу арга хэмжээ авна гэдгийг мэдэгдсэн байна. Тухайлбал, тээшинд импортын мэдүүлэггүй мах болон малын гаралтай бүтээгдэхүүн авч явбал хатуу ял, шийтгэл оноох ажээ. Ийм зөрчилд нэг сая хүртэлх иений торгууль, эсвэл гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох юм байна.

Тиймээс манай улсын иргэд ч бас Япон улсад зорчихдоо борц, түүхий мах болон хориотой бараа авч гарахгүй байх тал дээр анхааралтай байхыг сануулж байна.