Их аварга М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзаж буй өргөдлөө гаргажээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Их аварга Хакүхо М.Даваажаргал Монгол улсын иргэншлээс татгалзах өргөдлөө Ерөнхийлөгчийн Тамгын газар өнгөрсөн долоо хоног өгчээ. 

Тэгвэл Хакүхо аварга иргэншлээсээ татгалзах хүсэлтээ МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар өнгөрсөн 7 хоног хүргүүлжээ. Тэрбээр 2020 оны Токиогийн олимпийг нээхийн тулд ийм шийдвэр гаргасан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Их аварга Японы иргэн болсоноор өөрийн нэрээр дэвжээ байгуулж, Сүмогийн холбоонд ажиллах эрх нь нээгдэх билээ. Тэрбээр Японы мэргэжлийн Сүмо бөхийн холбоонд ажилласанаар олон олон Монгол бөхчүүд барилдах боломж нэмэгдэх аж.