Женесис загварын шинэ хувилбар удахгүй олон нийтийн хүртээл болно


Хюндай групп автомашины Женесис загварын шинэ хувилбараа АНУ-ын “Нью Йорк-2019 авто шоу”-нд олон нийтэд танилцуулахаар болсноо өнөөдөр мэдэгджээ. Уг загвар нь цахилгаан хөдөлгүүрийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд “Минт концепт” нэртэйгээр үйлдвэрлэгдсэн юм байна.

Хюндей группын Дизайн хариуцсан захирал Люк Донкерволке “Минт концепт нь Женесис брендийн төрхийг илэрхийлсэн нэртэйгээ ижилхэн гоо сайхныг мэдрүүлэх урлагийн бүтээл юм” хэмээн хэлжээ. 

“Минт концепт” нь Өмнөд Солонгос, Европ, Хойд Америкийн шилдэг дизайнуудын хамтын ажиллагааны үр дүнд бүтсэн глобал прожект-оор 350кW-ын зай хураагуур суурилуулсан бөгөөд нэг удаагийн цэнэгээрээ 321 км явах цахилгаан машин юм байна.