Ашигт малтмалын 16 ордын ТЭЗҮ бэлэн болжээ


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэргэд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ажилладаг. Өнөөдөр тус зөвлөл хуралдаж, ашигт малтмалын орд ашиглах техник-эдийн засгийн үндэслэлүүдийг хэлэлцэнэ гэж УУХҮЯ-наас мэдээлэв.

 Хэлэлцэх асуудлууд:

Төслийн нэр

Компани

1

Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутагт орших  Хараат-Уул нэртэй төмөр-цайрын хүдрийн ордыг ил  аргаар ашиглах ТЭЗҮ

Шанжин орд

2

Төв аймгийн Заамар сумын нутагт орших Бага Хайлаастын алтны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ

Төгс майнинг

3

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Налайх нэртэй хүрэн нүүрсний ордыг ил  аргаар ашиглах ТЭЗҮ

Эрдэнийн хөгжил

4

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Таргат нэртэй хайлуур жоншны ордыг ил  аргаар ашиглах  ТЭЗҮ

Американ стандарт ресурс

5

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт орших Урд тарагт нэртэй гөлтгөний ордыг ил  аргаар ашиглах ТЭЗҮ хэлэлцэх.

Эхлэл ургац энержи

6

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Жаргалантын амны шороон ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ

Монголболгаргео

7

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэл халивын хүрэн нүүрсний ордыг ил аргаар ашиглах ТЭЗҮ

Вольф Ресурс ХХК

8

Төв аймгийн Заамар сумын нутагт орших Ар наймган /ХШ-39-61/ нэртэй алтны шороон ордыг ил аргаар ашиглах  ТЭЗҮ

Илт гоулд

9

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Цагаан чулуут нэртэй алтны үндсэн ордыг далд  аргаар ашиглах  ТЭЗҮ

Хонгорын орд

10

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Үүр-2 нэртэй элсний ордыг ил  аргаар ашиглах ТЭЗҮ 

Оюу толгой

11

Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт орших Өндөр нэртэй төмрийн хүдрийн ордыг ил  аргаар ашиглах  ТЭЗҮ

Рэд гранат

12

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших  Харганат-2 нэртэй тоосгоны шаврын ордыг ил  аргаар ашиглах  ТЭЗҮ

Хасгуа

13

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших  Булаг нэртэй хайлуур жоншны ордыг ил, далд  аргаар ашиглах  ТЭЗҮ /тодотгол/

АДАЭ

14

Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших  Налайх нэртэй тоосгоны шаврын ордыг ил  аргаар ашиглах  ТЭЗҮ

Угалзан цамхаг

15

Улаанбаатар хотын Сонгинохайрхан сумын нутагт орших Найрамдал орд нэртэй тоосгоны шаврын ордыг ил  аргаар ашиглах  ТЭЗҮ /тодотгол/

Монгол керамик

16

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших  Улаан нэртэй хар тугалга, цайрын ордын далд уурхайд дүүргэлттэй ашиглалтын систем нэвтрүүлэх судалгаа 

Шинь Шинь

Өнгөрсөн хоёрдугаар сард Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргаар Б.Мөнхтөрийг томилсон юм. Энэ зөвлөл дөрвөн салбартай, салбар тус бүр 15-20 гишүүнтэй. УУХҮЯ, АМГТГ, мэргэжлийн холбоодын төлөөлөл энэ зөвлөлд багтан ажилладаг юм.