"МИАТ" ТӨХК Малайз, АНУ-ын авиа компанитай электрон тийзийн гэрээ байгуулжээ


“МИАТ” ТӨХК нь 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс Малайз улсын ”Malaysian Airlines” авиа компанитай, 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрөөс АНУ-ын томоохон агаарын тээврийн компани болох “American Airlines” авиа компанитай электрон тийзийн гэрээ байгуулж үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлжээ.

Өнөөдрийн байдлаар тус компани БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан, ХБНГУ, Япон, АНУ, Австрали, Франц, Итали, Дани, Их Британи, Малайз, Сингапур, Тайланд, Энэтхэг, Вьетнам, Катар, Турк зэрэг 20 улсын 40 гаруй агаарын тээврийн компани болон ХБНГУ-ын Deutsche Bahn галт тэрэгний компанитай зорчигч, тээш тээвэрлэх гэрээ байгуулан хамтран ажиллаж байгаа юм.

Ингэснээр дэлхийн өнцөг булан бүрт тус компанийн нислэг болон хамтрагч компанийн нислэгээр дамжин хүрэх боломжийг бүрдүүлжээ.

МИАТ-ИЙН НИСЛЭГИЙН ТИЙЗ ЗАХИАЛГЫН АППЛИКЕШНЫ ЗААВАР:

Та энэхүү аппликешныг өөрийг гар утсандаа суулгаснаар:

  • Нислэг захиалга хийх
  • Захиалга харах/өөрчлөх 
  • Нислэгтээ бүртгүүлэх, онгоцны суудлаа сонгох
  • Нислэгийн төлөв, мэдээллийг авах
  • Зочид буудлын захиалга хийх
  • Нислэгийн цагийн хуваарийг харах
  • Үндсэн болон нэмэлт тээшний мэдээлэл авах зэрэг мэдээллийг авах болно.

МИАТ аппликэшн нь Android болон IOS системд зориулагдан хийгдсэн бөгөөд App store болон Google Play-с MIAT эсвэл Mongolian Airlines гэсэн хайлтаар хайж олох боломжтой юм.

Эх сурвалж: МИАТ ТӨХК