Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын “Эсэргүүцлийн цуваа” жагсаал эхэллээ

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд тээвэр хийдэг жолооч нарын “Эсэргүүцлийн цуваа” жагсаал өнөөдөр эхэллээ.

Тэд энэ сарын 6-наас эхлэн ажил хаялт зарласан. Шалтгаанаа тайлбарлахдаа "Сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Нүүрсийг тонн тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллах боллоо. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна" гэсэн юм. 

Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын “Эсэргүүцлийн цуваа” эхэллээ