Бяцхан охины гурван хуруу нь 80-90 хувьтай сэргэх магадлалтай байна

51 настай эрэгтэй согтуугаар дүүгийнхээ долоон настай охины хурууг тасадсан балмад хэрэг гарсан тухай ЦЕГ-аас мэдээлсэн. Өчигдөр орой 23.00 цагийн үед ГССҮТ-д хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тайрагдсан, халуун усанд гуя нь түлэгдсэн байдалтай  хүргэгдэн иржээ.

Image result for гссүтImage result for гссүт

Гар сарвуу, бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Хүүхдийн хоёр гарынх нь дөрвөн хуруу нэг хоёрдугаар үеэрээ тасарсан байдалтай ирсэн. Охинд өчигдөр орой яаралтай мэс засал хийж, баруун гарын нэг, хоёрдугаар хурууг залгах мэс засал хийлээ. Өглөө үргэлжлүүлэн мэс засал хийсэн бөгөөд охины гурван хуруу сэргэх магадлал 80-90 хувьтай. Хурц ирмэгтэй зүйлээр тасалсан учир хуруу сэргэх магадлалтай. Нэг хуруу нь нөхөн сэргэх боломжгүй гэмтэл үүссэн байна гэж мэдээлэв. 

Охины эмчилгээг хагалгааны дараа Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт үргэлжлүүлж байна.