Ш.Раднаасэд: Хэрэв намаас ийм шийдвэр гарсан бол Үндсэн хууль зөрчиж байна

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдэд таван жил улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй шийдвэр гаргасан.

Энэ талаар өөрөөс нь тодруулахад "Нэгдүгээрт би тийм бичиг цаас аваагүй. Хоёрдугаарт тийм шийдвэр гаргасан бол Говь-Алтай аймгийг Ш.Раднаасэдээс салгах гэсэн санаа.

Энэ асуудлыг МАН-ын Хяналтын хорооноос асуух хэрэгтэй байх. Гуравдугаарт Үндсэн хуульд УИХ-ын гишүүн гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл болж байна" гэлээ.