МУГЖ И.Одончимэгийг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад урьжээ

X ТҮЦ" продакшны уран бүтээлчид Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн "Солиот эх" өгүүллэгээс сэдэвлэн өнгөрсөн онд уран сайхны кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон. Кино театруудын дэлгэцнээ гарсан цагаасаа шуугиан тарьсан “Солиот эх” киноны найруулагчаар Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, продюсерээр нь жүжигчин Н.Онон ажилласан юм.

Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг тавдугаар сарын 15-наас БНХАУ-д зохион байгуулж буй Азийн кино, телевизийн салбарын бүр шилдгүүдийг нэг дор цуглуулсан "Asian Film and Tv week" буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байгаа аж. Учир нь “Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн жил  БНХАУ-ын "Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд Чиндао хотод зохион байгуулж буй "Олон улсын анхдугаар кино наадам"-д  амжилттай оролцож, “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал авсан тул МУГЖ И.Одончимэгт хуралд оролцох урилга илгээсэн байна.


60519979_1993531577423230_7762151960060362752_o
60355067_1993532517423136_323328419397894144_o
60313839_1993531507423237_1907707924650655744_n