Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн яриа бичлэгийн файл илэрчээ


БНСУ-ын анхны эмэгтэй ерөнхийлөгч асан Пак Гын Хэ болон тухайн үеийн “Хөх ордон”-ы 1-р нарийн бичгийн дарга асан Жонг Ху Сонг нарын ажил хэргийн яриан дундуур Пак ерөнхийлөгчийг огцруулахад хүргэсэн шалтгааны нэг болох түүний найз Чүй Сүн Шил хэрхэн оролцож буй ярианы бичлэгийн файл олон нийтэд ил болжээ.

Уг ярианы бичлэгийг Пак ерөнхийлөгчийн оролцох нэгэн ёслолын нээлтийн урьд өдөр буюу 2013 оны 2 дугаар сард Сөүл хотын хаа нэгтээ бичигдсэн хэмээн нотолж буй бөгөөд 69.3 минут ба 16.49 минутын хэмжээтэй хоёр хэсэг бичлэгийн файл байгаа ажээ. 

Файлд бичигдсэн ярианы сэдэв нь тухайн арга хэмжээнд бэлтгэх илтгэлийн талаар байсан ба Чүй Сүн Шил гэгч нь өөрөө ерөнхийлөгч мэтээр ярьж, зөвлөх бус тулгах хандлагууд ажиглагдсан нь БНСУ-ын иргэдийн эгдүүцэл, дургүйцлийг хүргэн цочирдуулжээ.