2018 оны ТОП 100 ААН-ийг "Эрдэнэт Үйлдвэр" ТӨҮГ тэргүүллээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монголын ТОП 100 ААН –ийг эрэмбэлэн өргөмжилдөг арга хэмжээ 18 дахь удаагаа болж байна.
Уг шалгаруулалтыг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан албан ёсны мэдээ тайланд үндэслэн жагсаадаг бөгөөд Монгол Улсын 2018 оны ТОП 100 ААН-ийг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Таван Толгой ХК, Оюу Толгой ХХК, Хаан банк, Энержи Ресурс ХХК тэргүүллээ.

  • Сүүлийн таван жилд ТОП 100 ААН-ийн жагсаалтад давхардаагүй тоогоор 185 ААН бичигдсэн байна.
    • Эдгээрээс Төрийн өмчит (100% төрийн, тодорхой хувь нь төрийн) 25 ААН байна.
  • Энэ онд дампуурлаа зарласан Капитал банк сүүлийн 5 жилээс зөвхөн 2015 онд ТОП 100-ийн 55-д эрэмбэлэгджээ.

Бид Монгол Улсын ТОП 100 ААН-ийг салбар бүртээ сүүлийн таван жилд тэргүүлсэн аж ахуйн нэгжүүдийг танилцуулж байна. Нэрний ард талын тоо нь ТОП 100 гэсэн ерөнхий эрэмбээрээ тухайн жилд хэддүгээрт орж байсныг илтгэж буй юм.

 Уул уурхайБанк санхүүХарилцаа холбоо
2018Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГХаан банкМобиком корпораци ХХК
Эрдэнэс-Тавантолгой ХКХудалдаа хөгжлийн банкЮнител ХХК
Оюу Толгой ХХКГоломт банкМэдээлэл холбооны сүлжээ ХХК
2017Эрдэнэт Үйлдвэр /1/Хаан банк /4/Мобиком корпораци /16/
Эрдэнэс Тавантолгой ХК /2/Худалдаа хөгжлийн банк /7/Юнител /26/
Оюутолгой ХХК /3/Төрийн банк /11/Скайтел /57/
2016Эрдэнэт Үйлдвэр /1/Хаан банк /3/Мобиком корпораци /10/
Оюутолгой ХХК /2/Худалдаа хөгжлийн банк /4/Юнител /17/
Цайрт минерал ХХК /12/Хас /6/Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /37/
2015Эрдэнэт Үйлдвэр /1/Хаан банк /3/Мобиком корпораци /8/
Оюутолгой ХХК /2/Худалдаа хөгжлийн банк /4/Юнител /14/
МАК /12/Хөгжлийн банк /6/Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /34/
2014Эрдэнэт Үйлдвэр  /1/Хаан банк /3/Мобиком корпораци /4/
Монголын Алт /МАК/ ХХК /8/Худалдаа хөгжлийн банк /5/Скайтел /27/
 Цайрт минериал ХХК /13/Голомт банк /6/Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК /60/