Төрийн ордонд ажлаар очсон Г.Батхүү гэнэт таалал төгсжээ

Г.Батхүү Төрийн ордонд нас баржээ

Төрийн ордонд өнөөдөр /2019.05.17/ орой хүн нас барсан гэх мэдээлэл цагдаагийн газарт иржээ.

Энэ талаар албаныхан үгүйсгэж байгаа ч зарим эх сурвалжийн мэдээлснээр Төрийн ордны коридорт хүн хэвтэж байхад нь хамгаалалт авсан бөгөөд түргэн тусламж дуудсан байна.

Ордны харуул хамгаалалтынхан шуурхай ажиллаж өвчтөнд анха шатны тусламж үзүүлэхийг хичээсэн ч оройтсон байжээ.  Нас барсан хүн нь УИХ-ын гишүүн асан Г. Батхүү байсан гэнэ. Тэрбээр Шилдэг 150 аж ахуйн нэгж шалгаруулах ёслолд оролцоод явж байсан аж. 

 Монголын улс төрч, Улсын Их Хурлын гишүүн асан, шилдэг бизнесмен Г. Батхүүгийн гэр бүл үр хүүхэд дотнын бүх хүмүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

Одоо АПУ компаний захирал. 

  • 1978 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын 10 жилийн дунд сургууль
  • 1983 онд ЗХУ-ын Харьков хотын Инженер-эдийн засгийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр
  • 1999 онд ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын ухааны магистаар тус тус төгссөн


  • Бизнесийн удирдлагын ухааны магистр


  • 1983 онд Авто засварын заводын Их засварын цехэд засварчин, мастер
  • 1983 - 1987 онд Авто засварын үйлдвэрийн нэгдэлд хэлтсийн дарга
  • 1987 - 1991 онд Тээврийн яаманд БХЗГ-т ахлах мэргэжилтэн
  • 1991 - 1996 онд “Шунхлай” ХХКомпаний ерөнхий захирал
  • 1996 - 1999 онд Дэд бүтцийн хөгжлийн яаманд Зам тээврийн газрын дарга
  • 1999 - 2000 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайд
  • 2000 - 2002 онд “Инфра структур” ХХКомпаний захирал
  • 2002 - 2004 онд “АПУ” ХКомпаний гүйцэтгэх захирал
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байсан.