Улаанбаатар хотын Худалдааны Танхим хийсэн ажлаа тайлагналаа

Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) өнөөдөр /2019.05.17/ бүх гишүүдийн хурлаа зохион байгуулж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд  хийсэн ажлаа тайлагналаа. Хуралд Улаанбаатар хотын Худалдааны Танхимын Ерөнхийлөгч, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, УБХТ-ын Гүйцэтгэх захирал "Делойтонч" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн, УБХТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд, НИТХ-ын дарга Р.Дагва, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, УБХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Билэгсайхан нар оролцож, санал бодлоо солилцлоо.


УБХТ-ын Ерөнхийлөгч, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл бизнесийн орчныг сайжруулж, танхимын үйл ажиллагааг идэвхжүүлж ажиллах шаардлагатай байна. Монгол Улсад бүртгэлтэй ТББ 14 мянгад дөхөж байна. Тэдний ихэнх нь бизнесийн эрх ашгийг хамгаалах чиглэлтэй гэж бүртгүүлсэн байх юм. Идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй компаниасаа бараг илүү ТББ-ууд байна. Мэргэжлийн холбоод, ТББ-ын чадамжийг нэмэгдүүлж, хийж бүтээж буй бизнес эрхлэгчдийг бодитоор дэмжихэд хамтран ажиллах хэрэгтэй. Илүү их зүйл хийж хамтран ажиллахыг эрхэм зорилгоо болгон  ажиллахыг бодлогоор дэмжих болно.





Бүх гишүүдийн хурлаар 2017-2018 онд Улаанбаатар хотын Худалдааны Танхимаас хийж гүйцэтгэсэн ажлуудаа тайлагнаж, цаашдаа хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулсан.

УБХТ-ын Гүйцэтгэх захирал "Делойт-Онч" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: 

Танхимын үйл ажиллагаа хүчтэй байхад бизнес эрхлэгчдийн идэвхи санаачилга их чухал. Бид хамтарч нэгдээд бизнесийн орчноо сайжруулахын төлөө ажиллах боломж бий.Саяхан болсон Шинэ эдийн засгийн формын үеэр Монголын эрдэмтэд олон сайхан санал, санаачилга гарган хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцлаа. Танхим  түүний гишүүн байгууллага эдийн засгийн өсөлтийг бий болгож, төсвийг бүрдүүлдгийн хувьд идэвх санаачилгатай ажиллах хэрэгтэй.

2019-2020 онд бид дараах зүйлийг хийх төлөвлөгөөтэй байна.

Гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх

1.Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гишүүн байгууллагуудын экспортыг дэмжих, олон улсын үзэсгэлэн экспо зэргийн мэдээлэл солилцох зорилгоор Монгол улсад суугаа элчин сайдууд, худалдааны атташе нартай уулзалт хийх

2. Бусад улсын нийслэл хотууд болон байгууллага хоорондын олон улсын худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес аялалд оролцох боломжоор хангах

Бизнесийн хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр ажиллах

1.Эдийн засгийн өсөлтийг бий болгох, бизнес хөрөнгө оруулалтын холбогдолтой хууль, эрх зүйн орчныг таатай, тогтвортой байлгах, тал дээр санал зөвлөмж өгөх зорилгоор томоохон намуудын дарга нартай уулзалт хийж

2.МҮХАҮТ болон бусад мэргэжилийн холбоодтой хамтран бизнес хөрөнгө оруулалтын холбогдолтой хууль тогтоомж, бодлого шийдвэр зэрэг асуудлаар төр хувийн хэвшлийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх

3. “Хотын танхим үзүүлж байна” нэвтрүүлгээр дамжуулан бүх түвшинд мэдээлэл хүргэх  /Хууль тогтоомж, Татвар, авилга гэх мэт/

Төр хувийн хэвшлийн түншлэл хөгжүүлэх – PPP төслүүдийг дэмжих

1.Нийслэл хотод нэн шаардлагатай эдийн засаг нийгмийн үр өгөөж өндөртэй төр хувийн хэвшлийн түншлэлээр хийж болох төслүүдийг УБХК-д санал болгох, хамтран ажиллах, сурталчилах

2.Нийслэлийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бизнесийн байгууллагуудад үр өгөөжтэй байлгах талаас санал, дүгнэлт гаргах

3.НЗДТГ, УБХК-тай хамтран Улаанбаатар –Хөрөнгө оруулалт форумыг хийх

Гишүүдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах

1.Ижил салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа гишүүн байгууллагуудыг холбох, хамтран ажиллах боломжийг бий болгох /Member 2 Member/

2.Гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих , сурталчилах, Гишүүн байгууллагуудын санал гомдлын дагуу ор үндэслэлгүй худал мэдээллээр гүтгэх бизнесийн нэр хүндэд халдах оролдлогуудад олон нийтэд тайлбар өгөх замаар хамгаалах 


Улаанбаатар хотын Худалдааны Танхим (УБХТ) нийслэл хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага юм.

Танхимын зорилго нь нийслэлийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, хөгжлийн бодлого боловсруулахад бизнесийнхэний оновчтой санаа санаачлагыг эрх бүхий байгууллагуудад хүргэхэд оршдог аж.

Нийслэл хотыг цэвэр цэмцгэр, аюулгүй, иргэдийн тав тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд худалдааны танхим нэн тэргүүнд анхааран ажиллахаас гадна гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай нөхцлийг бүрдүүлж, цаашлаад санхүүгийн төв хот болгохоор зорин ажилладаг байна.

УБХТ-ын бүх гишүүдийн хуралд НИТХ-ын дарга Р.Дагва урилгаар оролцсон. "Та бүхэнтэй хамтран ажиллахад бид маш таатай байх болно. Бид нийслэлийн бизнес эрхлэгч та бүхэнд үүдээ нээж байна. Та бүхэн Улаанбаатар хотын хөгжлийн корпорацийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт хэрхэн яаж хамтран боломж байгааг харлаа. Санаачилгатай байж бид бүхэнтэй хамтран ажиллаж, ннийслэл хотдоо таатай орчин бүрдүүлэхийн төлөө хамтдаа хичээцгээе" гэв.

УБХК-ийн Гүйцэтгэх захирал Ж:Билэгсайхан хэрэгжүүлэх боломжтой төслийнхөө талаар танилцууллаа.

Хэрэгжүүлж буй төсөл

"Улаанбаатар байгалийн хи"й төсөл

Судлагдаж буй төсөл

1.“Агаарын замын автобус” төсөл

2.“Улаанбаатар хотын нэгдсэн терминал” төсөл

3.“УБ ложистикийн нэгдсэн төв” төсөл

4.“Нийтийн ахуйн үйлчилгээний төв” төсөл

5.“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 4 дугуйт тэшүүрийн төв” төсөл

6.“Налайхын барилгын материалын ҮТП” төсөл

7.“Ухаалаг төлбөрийн систем” төсөл

8.“Эдийн засгийн чөлөөт бүс” төсөл

9.“Улаанбаатар ланд банк” төсөл