Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.9 хувиар өсжээ

Mөнгөний нийлүүлэлт (M2) 2019 оны 5 дугаар сарын эцэст 20.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 385.6 (1.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.2 (19.1%) их наяд төгрөгөөр өссөн байна. 

Мөнгөний нийлүүлэлт өмнөх сараас 1.9 хувиар өсөхөд төгрөгийн харилцах 3.5 хувь, хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө 4.1 хувь, төгрөгийн хадгаламж 2.8 хувь, валютын хадгаламж 2.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.