Тансаг зэрэглэлийн машинуудыг элсэн цөлд булшлах болсон нууц

Хэдэн мянгаараа элсэн цөлд булшлагддаг дээд зэрэглэлийн үнэтэй машинуудыг хадгалдаг хогийн цэг байдаг тухай Өмнөд Солонгосын хэвлэлд өчигдөр мэдээлсэн байна.

Энэ нь тус улсад хэдэн зуун саяар үнэлэгдэх өртөгтэй Солонгос иргэдийн мөрөөдлийн машин гэж хэлэхэд болох ажээ.

Дэлхийн хамгийн үнэтэй машин хаядаг цэг Арабын Нэгдсэн Эмират улс/АНЭУ/-д байдаг гэдгийг ютуб-д Мосин Латип хэмээх нэрээрээ танигдсан залуу энэ сарын 11-ний өдөр бичлэг хийн цацсан байна.

Энд феррари, роллс-ройсе, ренже-ровер, ламборжине, бентли зэрэг маш өндөр үнэтэй машинууд байснаас гадна Солонгос улсын Киа-гийн машинууд ч бас эн зэрэгцэн харагдсан нь тэдний сэтгэлийг хөдөлгөжээ.

Машинаа хаясан шалтгаан нь АНЭУ-ын хуулиар өр, зээлээ төлөөгүй иргэдэд оногдох шийтгэл хатуу байдаг тул ихэвчлэн түүнээс зугтсан гадаадын иргэдийн машин байдаг тухай дурьдсан ба хаягдсан машины ихэнхи нь эвдэрсэн эсвэл тоногдсон харагдах ажээ.

Харин уг цэг дээр ирсэн машинуудын бүрэн бүтнийг нь хямд үнээр тохиролцон худалддаг бөгөөд үнэтэй машины ховор сэлбэг, эд ангиудийг ч мөн хүссэн хүнд нь тохирсон үнээр борлуулдаг байна.

Сүүлийн жилүүдэд тус хуучин машин хаягдаг газрыг зорин ирэх хүмүүс нэмэгдсэний дээр энэхүү бичлэг цацагдсанаар дараагаар сонирхон ирэх иргэдийн тоо нэмэгдэх нь зайлшгүй хэмээн үзэж байгаа юм байна.