ТОРГОНЫ ЗАМ-Honda-гийнхан шийдвэр эрэлхийлж байна


“Торгоны зам” автораллийн мотоциклийн тэмцээнд оролцогчид хоёр өдрийн марафоны тусгай зайн уралдаанаа өчигдөр эхэлсэн билээ. Тамирчдын гол зорилго нь өндөр хурд үзүүлэхээсээ илүү мотоциклынхоо бүрэн бүтэн байдлыг хадгалах явдал байсан юм. Харамсалтай нь, хүн бүрийн техник бүрэн бүтэн үлдэж чадсангүй.

image

Дөрөв дэх өдрийн уралдааныг манлайлж байсан Monster Energy Hondaбагийн Кевин Бенавидесийн хувьд хурдны зай дөнгөж эхлэнгүүт урд тоормос нь ажиллахаа больсон бөгөөд 477 км үргэлжлэх ёстой замын дөнгөж 40 дэх км дээр нь тэрбээр зөвхөн арын тоормостойгоо үлджээ. Тийнхүү ах дүү хоёрын ах нь болох Кевин Бенавидес барианы газар 12 дахь хүн нь болж орж ирснээр энэ үе шатны ялагч Сэм Сандерлэндээс 18,5 минутаар хоцорсон байна.

Гэвч барианд орж ирснээр асуудал дууссангүй харин ч дөнгөж эхэлжээ. Марафон үргэлжлэх хэсгийн дүрмээр бол оролцогчид мотоциклоо өөрсдөө бие даан засах үүрэгтэй бөгөөд тэгэхдээ зөвхөн мотоцикл дээрээ авч яваа запас хэрэгслийг л ашиглах ёстой аж. Гэтэл заводын Honda багийн тамирчдын хэнд нь ч нөөцийн урд тоормос байсангүй.

Одоо багийн удирдлага болон мотоциклчдод хэцүү сонголт хийх шаардлага тулгараад байна. Тэдэнд асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн хувилбар байгаа аж. Нэгдүгээрт, Кевин Бенавидесийн мотоциклыг маргааш одоогийн энэ байдлаар нь буюу урд тоормосгүйгээр замд гаргавал аюултайн дээр дахиад 15-20 минут нэмж алдах нь эцсийн бүлэгт заводын багт ашиггүй тул энэ бол муу хувилбар.

Хоёр дахь хувилбарын хувьд Хосе Корнехогийн мотоциклын урд тоормосыг салган авч Бенавидесийн Honda-д тавьж болно. Тэгвэл Бенавидес торгуулилгүйгээр уралдаанаа үргэлжлүүлж болох бөгөөд Корнехогийн хувьд шинэ тоормостой болохын тулд “Хаалттай парк”-ийн горимыг зөрчиж ослын засварын машинаас шардлагатай хэрэгслээ аван мотоциклдоо суурилуулах хэрэгтэй болно.

Дөрөв дэх тусгай зайн дүнгээр Кевин Бенавидес4-р байр эзэлж, түрүүлж яваа хүнээс 15,5 минутын хоцролтой байгаа, харин Хосе Корнехогийн хувьд 10-р байранд буюу манлайлагчаас 34,5 минутаар хоцорч яваа юм. Тэгэхээр үр дүнгийн жагсаалтанд доогуур байр эзэлж яваа хүн нь торгууль хүлээх нь дээр гэдэг логик гарч ирнэ. Аль хувилбарыг нь сонгохоо тэд өнөө шөнө шийдэх юм.