Н.Батсуурь аварга түрүүлж “Lada Niva” машинаар шагнуулжээ

Оросын Холбооны Тува улсын Кызыл хотноо Радислав Алаш-Ооловичийн нэрэмжит бөхийн олон төрөлт барилдаан болжээ. 

Уг тэмцээний монгол бөхийн барилдаанд Тува, Монголын олон сайн бөхчүүд хүч сориход Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Намсрайжавын Батсуурь түрүүлсэн байна. Үзүүрт улсын заан Б.Пүрэвсайхан шалгарсан бол их шөвөгт Тува улсын шилдэг бөх Эрес Карл, Сайнбилэг нар шалгарчээ. 

Түрүү бөх, улсын аварга Н.Батсуурийг “Lada Niva” машинаар шагнасан байна. Харин үзүүрлэсэн улсын заан Б.Пүрэвсайхан 150.000 рубль гарджээ.
Мөн сүмо бөхийн төрөлд Увс аймгийн заан О.Түмэн шагналт байрт шалгарсан байна.