Б.Хурцын хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

Б.Хурц: Л.Болд танаас болж Хойд Солонгост хоёр хүн амиа алдсан шүү

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн ам насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг хуулийн байгууллагынхан шалгаж байна. Хэрэгт холбогдох хэргийн шүүх хуралдаан долдугаар сарын 23-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан учраас шүүх хурал энэ сарын 12-ны өдрийг хүртэл хойшилсон байдаг.

Энэ асуудлаар Төв аймгийн шүүх бүрэлдэхүүн хуралдаж, шүүгдэгч нарын гомдлыг хүлээж авахаас татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгчөөс татгалзсан шүүгдэгчдийн хүсэлтийг хүлээж аваагүй учраас дараагийн шүүх хуралд өмнөх бүрэлдэхүүн оролцоно гэсэн үг. Шүүх хурал наймдугаар сарын 12-ны өглөөний 09.00 цагт Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдоод байна.