Оюутолгой ХК-ийн туслан гүйцэтгэгч “Жекобс инженеринг” ХХК-ийн захирлууд монгол эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулжээ


Оюутолгой төслийн т

Оюутолгой төслийн туслан гүйцэтгэгч “Жекобс инженеринг” ХХК-ийн гадаад захирлуудын талаарх таагүй мэдээ олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ. Тус компанийн удирдах ажилтнууд хөдөө орон нутагт ажиллаж байгаа монгол эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулж, өөртэй нь дотно харилцаанд орохгүй бол дарамтлах, үг хэлээр доромжлох, зүй бус авирлах нь хэрээс хэтэрсэн талаар тэнд ажилладаг эмэгтэй ТВ4 телевизэд ярилцлага өгчээ.

Тэдний энэ мэт үйлдлийн талаар дэлгэвэл ажилгүй болох байх гэж эмээгээд хэлдэггүй гэж ярьжээ.

Энэ мэт хууль бус үйлдэл удаа дараа давтагдаж, монгол эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж буй гадаад захирлуудад хууль үйлчилдэггүй гэж эх сурвалжууд хэлжээ. Бэлгийн дарамтанд орсон бүсгүйчүүд хууль хяналтын байгууллагад хандах боломжтой гэдгийг сануулъя.

Эх сурвалж: ТВ4 телевиз