Оффшорчдын АНУ дахь хөрөнгийг хураах нь тодорхой боллоо



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын багт Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан багтаж АНУ-ын талтай олон чухал асуудлыг хэлэлцжээ.

Тодруулбал, авилгын эсрэг авах арга хэмжээ, АНУ-ын прокурорын байгууллагын үйл ажиллагатай танилцаж, туршилга судалсан байна. Мөн хамгийн чухал нь энэ үеэр оффшорчдын АНУ дахь хөрөнгийг харааж битүүмжлэн, царцаах болсон талаар хэллээ.

Тэрбээр ”Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын үеэр прокуроруудаа сургах, төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр АНУ-ын прокурорын байгууллагын үйл ажиллагаа, туршлагыг судалсан. Хамгийн чухал нь авилгатай тэмцэх конвенцын дагуу тодорхой ажлуудыг хамтарч хийх төлөвлөгөөтэй явсан. Авилгатай тэмцэх конвенцд манай улс нэгдэн орсон байдаг. Одоогоор тус конвенцд 190 орчим улс нэгдсэн. Энэ чиглэлээр АНУ-тай хамтарч ажиллахаар санал тавилаа. Өөрөөр хэлбэл эрх зүйн тусламж хүсч, тодорхой саналыг гаргасан. Гэхдээ нүүр тулсан уулзалт гэдэг нь авилгатай тэмцэх асуудлыг шуурхай явуулах, нэг ойлголцолд хүрэх ач холбогдолтой байдаг. Тиймээс тодорхой үр дүнд хүрсэн гэж ойлгож болно. Үр дүн нь удахгүй гарна. Оффшор данс, оффшор хөрөнгийн хувьд хуулийн хүрээнд хандсан байгаа. Нэгдүгээрт, Авилгаар олсон, шалгуулж байгаа асуудлын хүрээнд оффшорчдын АНУ-д байгаа хөрөнгийг битүүмжлэх, царцаах, Монгол Улсад буцаан олгох чиглэлээр хамтран ажиллаж байна”гэлээ.