Амралтын өдрөө ая туахтай өнгөрүүлээрэй


ӨГЛӨӨНИЙ МЭДЭЭ-MEDEE.MN САЙТЫН УНШИГЧ ТАНД

БОРОО ОРОХГҮЙ, 23 ХЭМ ДУЛААН БАЙХ НЬ

АМРАЛТЫН ӨДРӨӨ ХӨГЖИЛТЭЙ ӨНГӨРӨӨХИЙГ ХҮСВЭО “ӨРГӨӨ” КИНОТЕАТРЫГ ЗОРИОРОЙ

ДЭЛГЭЦНЭЭ ГАРЧ БУЙ КИНО

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.urgoo.mn/ сайтаас сонирхоорой.

Угаалгын машинд хийж, хувцас угаалтыг илүү чанартай болгох аргууд

image

Угаалгын машинаа цэвэрлэхдээ 2 халбага аяга таваг угаагч хийж, 60 хэмийн халуун усыг тохируулж, эргүүлээрэй.

Цагаан хувцасны өнгийг сэргээхийн тулд 2 ширхэг аспирин нэмж хийнэ.

Хавар намрын өдөн куртикыг угаахдаа газрын теннисний бөмбөг цуг хийж эргүүлээрэй. Энэ нь куртканы өд бөөгнөрөхөөс сэргийлнэ.

Хар өнгийн хувцасны өнгийг сэргээхдээ хар кофе ашиглаж болно. Өтгөн чанасан кофег хувцас зайлахдаа хийгээрэй.

Угаалгын машиндаа хувцастайгаа хамт хэдэн ширхэг мөс хийгээрэй. Энэ нь хувцсыг илүү зөөлөн болгоно.

Хувцсыг цахилгаанжуулахгүй байхын тулд угаалгын машиндаа хувцастайгаа цуг тугалган цаасан бөмбөлөг хийж эргүүлнэ.

АМРАЛТЫН ӨДӨР ГЭР БҮЛЭЭРЭЭ ХИЙЖ ИДЭХ АМТАТ ХООЛ

image

Анар, сам хорхойтой салат

Орц: Цэвэрлэсэн сам хорхой – 150 г

Анар – 1 ш

Цөцгийн тос – 20 г

Улаан байцаа –тал бөөрөнхий

Фризе салат – өөрийн хүссэн хэмжээгээр

Сонгино – 1 ш

Оливийн тос – 2 х.х

Дарсны уксус – 2 х.х

Ягаан өнгийн перец – 1 ц.х

Давс, перец

Хийх арга: Халаасан цөцгийн тосонд сам хорхойгоо 5 минут шарна. Сонгиноо арилгаад жижиглэн хэрчинэ. Салатны навч болон улаан байцаагаа хэрчинэ. Салат зуурах савандаа хийгээд дээрээс нь сонгино, анарын үр болон шарсан сам хорхойгоо хийнэ. Салатаа оливийн тос болон дарсны уксусаар амтлахаас гадна давс, перец хийнэ. Сайтар хутгана.