ШУУРХАЙ МЭДЭЭ: Б.Хурц нарын шүүх хурлыг нээлттэй хийлгэх хүсэлт гарган жагсаж байна


С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

image

image

image

Есөн шүүгдэгчийн нэг болох О.Бямбажавын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар "шүүгчдийн бүрэлдэхүүнээс татгалзах" хүсэлт гаргасан. Тус хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан юм.

Өнөөдрийн шүүх хуралд 1 Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцоно.

Гэрчээр Б.Итгэлтөгс, ялтан Ц.Амгаланбаатар нар оролцох юм. Мөн С.Зориг агсны гэргий Булган иржээ.

image
image

image
image
image

Энэ удаагийн шүүх хуралд Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан ч яг одоо хэн ч ирээгүй байна. Олны анхаарал татсан энэ шүүүх хурлыг нээлттэй хийхийг шаардан иргэд жагсаж байна.