Шүүх хуралд оролцох хүсэлтийг хүлээж авсангүй


С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат нарын шүүх хурал өнөөдөр Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох гэж байна.

image
image

Энэ удаагийн шүүх хуралд Түр хорооны дарга Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй.

Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал, шүүгч Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар энэ хэргийг шүүнэ.