ӨНӨӨДӨР: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар мэдээлэл хийнэ


ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

09:00 цагт: “Эрүүл мэндийн ажилтны хөдөлмөрлөх эрх, тулгамдаж буй асуудлууд” эрдэм шинжилгээний хурал болно.

ШУА-ИЙН ХҮРЭЭЛЭНГҮҮДИЙН НЭГДСЭН НЭГДҮГЭЭР БАЙР

09:30 цагт: “Монгол хэлтэн ард түмний нэр томьёог жигдлэх, нэгдсэн сан үүсгэх асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

НИЙСЛЭЛИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: Замын хөдөлгөөний бүсчлэлийн зохицуулалтын талаар Тээврийн цагдаагийн алба, нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл өгнө. Утас: 325044

ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

11:00 цагт: МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨ

11:00 цагт: Энэ сарын 17-18-нд Монголд анх удаа зохион байгуулагдаж буй казах курес бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 89001717

"ПРЕМИУМ" ПАЛАС

11:00 цагт: Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй мэргэжлийн бодибилдинг фитнессийн тэмцээний хэвлэлийн хурал болно. Утас: 94841888