Тайландын Ерөнхий сайд асан  Йинлак Чинавата Сербийн иргэн болжээ


Ах дүүсээрээ Тайландын дээд албан тушаалыг хашиж байсан Чинаватагийнхан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт буруутгагдан ял шийтгэл эдлэх болсон.

image

Йинлак Чинаватагийн ах Таксин Чинавата

Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинаватагийн дүү Йинлак Чинавата нь хоёр жилийн өмнө ял шийтгэлээс зугтаж, эх орноосоо дүрвэсэн бөгөөд одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан ч Сербийн иргэншил авсан нь тодорхой болжээ.

Сербийн паспорттой болсон экс ерөнхий сайд дэлхийн 100 гаруй оронд визгүй зорчих боломжтой болж байна. Үүнд Европын Холбооны ихэнх гишүүн орон багтдаг.

Тайландын дээд шүүх Шинаватраг дүрвэснээс хойш сарын дараа 2017 оны есдүгээр сард түүнд өмч хөрөнгө шамшигдуулсан хэргээр таван жилийн хорих ял оноож байжээ.

Одоо 52 настай Шинаватра 2011 онд Тайландын анхны эмэгтэй ерөнхий сайд болж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан шалтгаанаар 2014 онд огцорч байв.

image

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал Монгол Улдсад 2013 онд болоход Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинавата манай улсад албан ёсны айлчлал хийсэн юм.