Э.Оюунболдын цолны найрыг түр хойшлуулжээ

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд ес давж, Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдоос допинг илэрсэн хэмээн Монгол Үндэсний Бөхийн Холбооноос мэдэгдээд байгаа юм. 



Улсын Аварга Э.Оюунболдын мялаалга наадам энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод нутгийн зөвлөл нь зохион байгуулах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Юутай ч допингийн асуудал эцсийн шийдвэр гарч, В сорьцын шинжилгээний хариу тодорхой болсон үед нутгийн зон олон нь найрыг нь хийхээр хүлээж байгаа гэнэ.