ТӨВ АЙМГИЙН ШҮҮХ: Шүүхийн байрыг хамгаалалтад авч тусгай тоноглол бүхий машиныг нэвтрүүлж байна


ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

image

Тэднийг Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж байгаа. Шүүх хуралд шүүгдэгч, гэрч, хохирогч, өмгөөлөгчид гэсэн 49 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа юм.

image

2019 оны VIII сарын 15-ны 22.40 цагийн байдлаар шүүхийн байрыг хамгаалалтад авч, арын хаалгаар тусгай тоноглолтой автомашинуудыг нэвтрүүлсээр байна.

Зарим эх сурвалж "Шүүх хурлын дарааллаар дууссан бөгөөд шийдвэрээ гаргаж магадгүй" гэв.