Таван хүүхдийн ээж Ану хуримаа хийлээ


Анх “Гала” хамтлагаас гараагаа эхэлсэн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо таван хүүхэд төрүүлж, өнөр өигөн гэр бүлийн эзэгтэй болсон. Тэрбээр Билгийн тооллын шинийн 11, шарагчин тахиа өдөр буюу өнөөдөр хуримаа хийж байна.

image

Монголын сайхан бүсгүйд зүй ёсоор тооцогддог дуучин Ану 2017 онд ихэр хүүхэд төрүүлснээр “Алдарт эх-II” одонгийн эзэн болсон.

image

image

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Эх хүн болоод би нэг зүйлийг анзаарсан. Хүн амын өсөлтийг зохицуулах төрийн бодлого дутмаг мэт. Наад зах нь төрөхийн эмнэлгүүд мөнгөтэй хүнд үйлчилж, ядарсан эмэгтэй төрөхөд хэцүү болсон мэт харьцангуй тогтолцоо бий болсон юм шиг санагдсан. Түмний хүүхдийг ялгалгүй яг ижил нөхцөлд үйлчлэх төрөх эмнэлгийг бий болгож, эхчүүдэд олгох нийгмийн халамжийг дээшлүүлэх хэрэгтэй мэт санагдсан. Эдгээр асуудал сайнаар шийдэгдэх байх гэдэгт итгэлтэй байна" гэж хэлсэн нь олонд их таашаагдсан.

Таван хүүхдийн аав, ээж Б.Түвгшинбаяр, Ч.Уранхолбоо болон хүүхдүүдэд нь аз жаргал хүсье.