Дэлхийн орнууд томуугаас сэргийлэх асуудлаар Монголд чуулж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн” өнөөдөр эхэллээ.

image 

Манай Улсад анх удаа зохион байгуулагдаж буй уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон. БНСУ. БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, Австрали Улсын халдварт өвчний лавлагаа , лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж, туршлага солилцож байна. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусын онцлог, тандалт хандалтын талаар зөвлөмж гаргах юм.

image 

Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ

”Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цартахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цартахлын гурван удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй. Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ вирусыг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа тул улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм. Тиймээс уг зөвлөгөөнөөр томуугийн вирусын онцлог, улс орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ. ДЭМБ-ын хоёр бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэж байна” хэмээлээ.

image 

Монгол анх удаа болж буй тус зөвлөгөөний талаар болон томуугийн халдвараас хэрхэн сэргийлэх цаашид ямар арга хэмжээ авч, зөвлөмж гаргаж байгаа талаар Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.