Хар тамхи хэрэглэгч хүү 33 хуудас бүхий гэрээслэл бичээд амиа егүүтгжээ


Өнгөрөгч 2018 оны есдүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах ГССҮТ-ийн арын байрны гадна талбайд эрэгтэй хүн нас барсан байна гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулсан байна. Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас нарийвчлан шалгахад 1998 онд төрсөн, хоёрдугаар курсын оюутан өндрөөс үсэрч амиа егүүтгэсэн байжээ. Учир нь талийгаач хүү хар тамхины хэрэглэгч болоод аль хэдийн хоёр жил болсон тул амьдралын гэрэл гэгээ, сайн сайхныг мэдрэхгүй байгаагаа илэрхийлж, гэр бүлийнхнээсээ уучлалт хүсээд, 33 хуудас бүхий гэрээслэл бичиж амиа егүүтгэсэн байна.

Тэрбээр гэрээслэлдээ “Чи энэ тоглоомоор тоглох юм бол, тэр чиний бүх зүйлээр инээмсэглэн тоглох болно” хэмээн бичжээ. Талийгаачийн аав олон жилийн өмнө ээжээс нь салж өөр амьдрал зохиосон бөгөөд тэрбээр төрсөн ахтайгаа байр түрээслэж амьдардаг байжээ. Ихэнхдээ гэртээ ганцаараа байдаг түүнийг хар тамхи хэрэглэдэг талаар ар гэрийнхэн нь мэддэггүй төдийгүй түүнд анхаарал, халамж тавьдаггүй байсан нь харамсалтай.