НЭМҮТ-ийн ЭША-ууд Говьсүмбэр аймагт ажиллалаа


НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны дарга Ж.Батжаргал, эрдэм шинжилгээний ажилтан Ж.Баясгалан, Б.Туул, Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа, Тархвар зүй, шуурхай удирдлагын албаны мэргэжилтэн Ж.Ариунзаяа нар Говьсүмбэр аймагт 2019.07.25-27-ны өдрүүдэд ажиллажээ.

Тэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүдэд сургалт хийлээ. Сургалтад оролцогчдод Орчны эрүүл мэндийн албаны дарга П.Энхтуяа судалгааны арга зүй, ТЗШУА-ны мэргэжилтэн Ж.Ариунзаяа НЭМ-ийн ноцтой байдалд эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал зэрэг сэдвээр хичээл заав.