Автомашингүй өдрөөр хаах замууд

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр”-ийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна.

Амралтын өдрүүдийг “Цэвэр агаартай өдөр”, “Цэвэр агаартай-автомашингүй өдөр” гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан үйл ажиллагаа зохион байгуулна.

Автомашингүй өдөр ням гараг буюу есдүгээр сарын 15-нд болох бөгөөд

  • Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам,
  • Сөүлийн гудамж,
  • Бага тойруу,
  • Самбуугийн гудамж,
  • Бээжингийн гудамж,
  • Токиогийн гудамж,
  • Сансарын тойргоос зүүн дөрвөн зам хүртэлх туслах замын хөдөлгөөнийг 07.00-18.00 цагийн хооронд түр хязгаарлана.

Энэ хугацаанд дээрх гудамж, замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн чиглэлийг Нарны зам, Их тойруугаар түр зорчуулахаар төлөвлөжээ.