Д.Гантулгыг өнөөдөр шүүнэ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж гэм буруутай, эсэхийг хэлэлцэх хурлыг өнөөдөр буюу аравдугаар сарын 3-ны 10.00 цагт товложээ. 

Түүнд холбогдох эхний хэргийг Хан-Уул дүүрэгт өдүүлсэн хэрэгтэй нь нэгтгэн шийдвэрлэхээр болж, сүүлд холбогдсон хэргийнх нь нутаг дэвсгэрийн харьяаллаар НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох хэргийн хохирогчоор Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт гарсан хэргийн хохирогч Ч.Наранзаяагаас гадна Хан-Уул дүүргийн нутагт өдүүлсэн хэргийн хохирогч Э.Амаржаргал оролцохоор болжээ.