“Баянзүрх уулын хишиг барилдаан” ням гаригт болно

МҮБХ-ноос “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг анх санаачлан зохион байгуулахдаа “Баянзүрх уулын хишиг барилдаан”-аар эхэлж байв. 2007 онд анх зохион байгуулсан уг барилдаан 2018 онд тасарч, өнөө жил 12 дахь удаагаа зохиогдохоор боллоо.

“Бридж” группийн нэрэмжит "Баянзүрх хайрханы хишиг" улс, аймгийн алдар цолтнуудын 2019-2020 оны улирлын нээлтийн барилдаан 10 дугаар сарын 06-ны 14:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно. Уг барилдаанд улс, аймаг, цэрэг, сумын цолтой чансаа сайтай 128 бөх зодоглоно. Мөн уламжлал ёсоор уг барилдааны үеэр азтай үзэгч хоёр, хагас саятан үзэгч хоёрыг тус тус тодруулах юм.