"Ах нар"-ын архины хэрэглээ буурсан тухай ДЭМБ мэдэгдлээ

ОХУ нь олон жилийн турш дэлхийн хамгийн өндөр архины хэрэглээтэй орнуудын нэгт тооцогдож ирсэн.

Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тайлангаас үзэхэд ОХУ-д 2003-2016 оны хооронд нэг хүнд ноогдох архины хэрэглээ 43 хувиар буурчээ. 

Төр засаг архины худалдааг хязгаарлах, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих бодлого явуулсан нь үүнд нөлөөлсөн байна.

Нэг хүнд ноогдох архины хэмжээ /литр/

Архины хэрэглээ буурсан нь Оросын хүн амын дундаж наслалтыг өсгөсөн гэж ДЭМБ-ын тайланд дурджээ. Тодруулбал, 2018 онд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 78, эрэгтэйчүүдийнх 68 болж түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтдээ хүрсэн байна. Харьцуулбал 1990-ээд оны эхэн үед Орос эрчүүд дунджаар 57 насалдаг байв. 

Түүнчлэн 1990-ээд оны үед архины хамаарлаас болж олон хүн амиа алддаг байсан бол 2003-2018 оны хооронд энэ тоо эрс буурчээ. 

Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргаа 11 цагаас хойш согтууруулах ундаа худалдахыг хориглох, доод үнийг нь өсгөх, зар сурталчилгааг хязгаарлах зэрэг олон арга хэмжээг нэвтрүүлсэн юм. ОХУ-ын насанд хүрсэн иргэдийн согтууруулах ундааны дундаж хэрэглээ Франц, Герман зэрэг орнуудынхаас бага болсон гэдгийг ДЭМБ-ын судалгаа харуулжээ.

Эх сурвалж: BBC, Guardian