Хөөн хэлэлцэх хугацаа тойрсон яриа буюу Х.Нямбаатарын үнэн төрх


Монгол Улсын парламент 2010 оны хаврын чуулганаар нэгэн хачирхалтай шийдвэр гаргаж байсан юм. Юу гэвэл УИХ дахь байнгын хорооны хурлыг хаалттай, сэтгүүлч оруулахгүй байхаар болоод бөөн тэмцэлтэй тулсан. Энэ нь удаагүй цуцлагдсан ч ийм шийдвэр гаргасан нь  гишүүдтэй холбоотой гэх. Байнгын хорооны хурлын үеэр гишүүд сэтгүүлчдийг мөн камер хараад тэс хөндлөн зүйл ярьж, эх орончдын дүрд тоглох нь хэрээс хэтэрсэн тул ийнхүү хазаарлах шийдвэр гаргасан  юм. Өнөөдөр олны нүдэнд хэрхэн харагдаж, ирэх жилийн сонгуульд амь аврагдах нүхээ малтагсад бас л тэр үеийг санагдуулам “жүжиг”- ээ тавьсаар байна.

Хийсэн зүйлгүй зарим нэг УИХ-ын гишүүн олонд танигдахыг ихэд хичээн олны анхаарлыг татаж буй сэдвийг хөндөх нь бий. Тухайлбал УИХ-ын гишүүн , Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж буй Х.Нямбаатар тэрхүү замналаар явахыг илүүд үзжээ.

Иргэд шударга ёсыг хүсэмжлэн, шударга бусын хонгилыг хэзээ, хэрхэн, хэн нураахыг харж, итгэл тээн хүлээсээр.  Тэгвэл энэ хонгилын хэрэгт холбогдоод буй Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавын холбогдоод буй олон тэрбумын хэрэг, “Жаст”-ын Ш.Батхүүгийн улсад учруулсан хохирлын хэргийг хэрэгсэхгүй болгож буй гэсэн дуулиан гаргаж эхлэв. Хуульд хөөн хэлэлцэх хугацааг нь зориуд өрчилсөн гэх дуулиан шуугианы ард хэнийг буруутгахаа Х.Нямбаатар олж, олонд таалагдах халхавч хийх гэсэн ч бүтсэнгүй.

Эрүүгийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэн, хэзээ, хэрхэн өөрчлөх санал оруулсан, тухайн ажлын хэсэгт хэн хэн ажиллав гээд хөөхөөр энэ асуудлыг учиг дорхноо тайлагдчихлаа.

Хууль зүйн байнгын хороо баасан гаригт хуралдаж,  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн өргөн барьсан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэх үеэр Х.Нямбаатар хэлсэн үгэндээ эзэн болж чадалгү,й өөрийн худал хэлснээ хүлээн зөвшөөрч, чимээгүйхэн сууж байгаа харагдав.

Хэргийг хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлт өнөөдөр яриагдаагүй хоёр жилийн өмнөөс хөндөгдөж, ажлын хэсэг нь асуудлыг боловсруулж, шийдэх шатанд бэлтгэсэн юм.

Тэгвэл тэрхүү ажлын хэсгийн ахлагч  нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өөрөө, Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяр, Улсын ерөнхий прокурорын Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвийн дарга Б.Бат-Орших, Ерөнхий прокурорын орлогч асан Г. Эрдэнэбат, Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга  Ё.Сагсай, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Ж.Эрхэсхулан, Дээд шүүхийн шүүгч С.Нямжав, Б.Баасандорж нар байсан нь ил болов.

УИХ-д “битүү морь” -д хэд хэд бий. Түүний нэг нь Х.Нямбаатар. Энэ эрхэм олны анхаарал татах нэн сонирхолтой нэгэн бололтой. Нэг хэсэг шүүгчдийн дансанд олон сая долларын хадгаламж байна хэмээн дуулиан тарьж, ийм гишүүн байдаг гэдгээ таниулж байв.

Харин одоо олны анхаарал татсан ноцтой хэрэгтнийг төрийн цаазнаас мултлах гэсэн хүнийг илчлэх нэрээр худал мэдээлэл түгээснээр өөрийгөөө хэн бэ гэдгээ илчилж орхив. Камерийн өмнө “Үүнийг чинь Ш.Раднаасэд хийсэн юм. Алга дарам цаасаар хүн хуурахгүй” гэж итгэл үнэмшил дүүрэн ярьсан атлаа Ш.Раднаасэд гишүүнд “Сэтгүүлчид шахсан учраас чамайг гээд хэлчихсэн юм. Би танай өрөөнд яваад оръё” гэж хээв нэг хэлж чадаж байгаа хүн хэнийг юунд ч гүтгэхэд бэлэн, ашиг сонирхлын асар зөрчилд автаж мэдэх хүн гэдэг нь илт байна.

Олны анхааралд орохын тулд томоохон улстөрчдийг ямар ч хамаагүй зүйлд хутган, мэдээлэл хийж оролдох эс бөгөөс ноцтой олны анхаарал татсан асуудлыг зоригтойгоор ярьж, илчилж байгаа мэт дүрд тоглосон хүнийг олон нийт ялгаж салгадаг болсныг Х.Нямбаатар тэргүүтэй УИХ-ын хэд хэдэн гишүүд мэдэж авбал зохилтой.