Б.Хурц нарыг шүүх хурал түр завсарлав

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ялын дээд хэмжээ авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хилс хэрэг хүлээлгэсэн гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нарын есөн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа билээ.

Б.Хурц нарт холбогдох хэргийн шүүх хурал түр завсарлав

Анхан шатны шүүхээс Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Улмаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, прокурорын байгууллагаас Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. 

Харин өнөөдөр /2019.10.08/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх шүүх хуралдаан болж байна.

Тэгвэл дөнгөж сая шүүх хуралдааныг түр завсарлуулсан байна. Шүүх хуралдаан 14.30 цагт үргэлжилнэ.