2019 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

2019 оны анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг гурван эрдэмтэн хүртлээ.

Балтимор дахь Жонс Хопкинсийн их сургуулийн судлаач Грег Семенза, Харвардын их сургуулийн эрдэмтэн Виллиам Кэлин, мөн Оксфордын их сургуулийн судлаач Питер Ратклиф нар биеийн эсүүд хүчилтөрөгчийн түвшнийг хэрхэн мэдэрч, хариу үйлдэл үзүүлдэг болохыг нээж илрүүлсэн байна. Энэ нь өргөн хүрээг хамрах физиологийн ач холбогдолтой нээлт бөгөөд цус багадалтаас эхлээд хорт хавдар, чихрийн шижин, зүрхний эмгэг олон төрлийн өвчний эмчилгээ болон судалгааг хийх үүд хаалгыг нээж өгч байгаа ажээ. Судлаачид хүчилтөрөгчийн түвшнийг өсгөж, бууруулдаг генийг идэвхжүүлж, идэвхгүй болгох аргыг олсон байна. Энэ нь цаашлаад хорт хавдрын эсүүдийг устгахад чухал ач холбогдолтой юм.