Д.Болдын “440 Hz records”-ын нээлт тун удахгүй болно


“Камертон” хамтлагийн ахлагч, төрийн соёрхолт дуучин Д.Болд өөрийн студи болох “440Hz records”-ын албан ёсны нээлтээ тун удахгүй хийх гэж байна.

Одоогоос 13-н жилийн өмнө дуучин Д.Болд өөрийн “B Production” –ыг үүсгэн байгуулж Б.Маралжингоо, Т.Эгшиглэн, “Гурван охин”, “Бид 4” дуучид, хамтлагуудыг урлагийн их замд орох замыг нь нээж, олны танил болгож байсан билээ.

Энэ удаа дуучин Д.Болд өөрийн шинэ уран бүтээлээ сонсогчиддоо хүргэхээс гадна “Voice of Mongolia” шоунд түүний багт байсан дуучдын шинэ уран бүтээлийг олны хүртээл болгох гэнэ. Түүний шинэхэн уран бүтээлүүдийн нэг “Зүүдний хаалган” дээр нэртэй амьд хөгжимтэй цоо шинэ дуу ФМ, радиогоор цацагдаад удаагүй байгаа билээ.