Орон нутагт 300 гаруй ажлын байр бий болох нь

Говь-Алтай аймагт бүтээн байгуулалтын ажил ар араасаа амжилттай хэрэгжсээр байна.

Тус аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар “Алтай эко хүнс” ХХК-ийн үйлдвэрийн ажил эд өрнөж байгаа аж.

Арьс шир, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах хөдөө аж ахуйн үйлдвэр технологийн парк байгуулахаар болж, өнгөрсөн долоодугаар сард эхэлсэн барилга угсралтын ажил аравдугаар сарын 1-ний байдлаар 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэж хөрөнгө оруулагчид  нь нутгийн иргэд болон УИХ-ын Ш.Раднаасэдтэй уулзахдаа танилцууллаа. 

Төслийг хэрэгжүүлснээр орон нутагт 300 орчим ажлын байр бий болж баруун аймгийн малчдын амьдралд ахуйд бодит хувь нэмэр оруулахын зэрэгцээ арьс шир, мах, махан бүтээгдэхүүнийг БНХАУ болон бусад орны зах зээлд гаргах боломж бүрдэх юм. Уулзалтад Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газрын холбогдох албаны хүмүүс оролцжээ.