Германы иргэдийн орлогын тэгш бус байдал эрс нэмэгджээ

Герман улсад орлогын тэгш бус байдал гаарч байна. Хэдий сүүлийн 10 жил Герман улсын эдийн засаг хурдтай хөгжсөөр байгаа ч бие даасан судалгааны үр дүнгээр баян, ядуу өрхийн орлогын тэгш бус байдал улам ихэссэн аж.  2005-2016 оны хооронд өрхүүдээс авсан өгөгдлийг боловсруулахад тэгш бус байдлын хэмжүүр болох жинийн индексийн дагуу ядуу өрхийн орлого нийт өрхийн дундаж орлогоос 30 хувиар буурсан байна. 

Man holds money out from wallet



2016 онд Герман улсын нийт өрхийн дундаж орлого сард 1740 евро байсан бол ядуу өрхүүдийнх 1000 еврогоос бага харин баян өрхүүдийнх 3500-аас дээш байсан юм. Энэ нь ядуу өрхүүдээс шууд бусаар авах татварын ачаалал болон баячуудаас авах татварын хөнгөлөлттэй холбоотой юм.