Маск зүүсэн хүмүүсийг яллаж эхэлжээ

Хонконгийн бослогод маск зүүхийг хориглосон хуулийг зөрчсөн эхний хүмүүс шийтгүүлэвӨнгөрсөн амралтын өдрөөр цагдаагийн байгууллага болон иргэдийн хоорондох бослого Хонконгт хүчтэй өрнөж галт тэрэгний үйлчилгээ доголдоход хүрэв. Цаашид олон нийтийн газар явж буй хүмүүсийн аюулгүй байдалд баталгаа байхгүй болж байгаа аж.


Бослогын үеэр маск зүүхийг хориглосон ч босогчид уг хуулийг эсэргүүцсэнээр эхний хоёр хүн шийтгүүлж 3 хүртэлх жилийн ял авав. Эдгээр нь их сургуулийн оюутан болон 38 настай эмэгтэй байсан ба тэд одоогоор батлан даалтаар гараад байгаа юм. Босогчдоос “Маск зүүхийг хориглосон нь бидний эрхийг зөрчиж байгаа ба энэ нь тоталитар дэглэмийн нэг шинж” гэдгийг хэлэв.