Филиппиний Ерөнхийлөгчийн сонирхсон онгоц 40 сая ам.долларын үнэтэй

Photo: Gulfstream



Филиппиний Ерөнхийлөгч Дутерте P2-B өндөр зэрэглэлийн онгоц авч магадгүй. Америкаас хэзээ ч цэргийн онгоц авахгүй гэж амлаж байсан ч тэрбээр Америкийн онгоцоор нисч байж магадгүй аж. Мөн Филиппиний агаарын хүчнээс мэдэгдсэнээр G280 онгоцыг худалдаж авч магадгүй юм. Уг онгоц нь улс орны удирдагчдыг тээвэрлэхэд зориулж бүтээгдсэн платформ бөгөөд Филиппин улс 2020 оны дундуур худалдан авч магадгүй юм. Онгоцны нийт үнэ нь 40 сая ам.доллар.