Хөгжлийн бэрхшээлтэй 105.7 мянган иргэний 20 хүрэхгүй хувь нь хөдөлмөр эрхэлдэг


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Шангри Ла зочид буудлын хурлын танхимд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Номхон далайн бүсийн 34, бусад бүс нутгийн есөн орны 600 гаруй төлөөлөгч оролцож, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь” сэдвээр тулгамдсан асуудлаа хэлэлцэж, өөр өөрийн орны сайн туршлагаа хуваалцалаа.

Уг үйл ажиллагааны гол зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоо, иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ), олон улсын төрийн бус байгууллагууд болон Ази, номхон далайн бүсийн орнуудын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх. Мөн хоёр өдөр үргэлжилсэн конгрессоор хичнээн асуудал хэлэлцэж, ямар шийдэлд хүрсэн талаар ХБХХЕГ-ын дарга Ц.Ганчимэгтэй уулзаж ярилцсан юм.