Катарт хэт халж барилгачид амиа алджээ

Катарт халуунаас болж барилгын ажилтнууд амиа алдаж байна. 45 градус хүртэл халдаг Катарын зун гадаа орчинд хөдөлмөр эрхэлдэг ажилтнуудыг 6-8-р сарын өдрийн 11:30-аас 15:30 цагийн хооронд шууд нарны тусгалд ажил хийхийг хориглодог аж. 

A migrant worker at the construction site for the Al Rayyan stadium, near Doha.


Гэвч хориглосон цагаас гадуур ажиллаж байгаа ажилтнууд хэт халснаас болж зүрхний цусан хангамжийн үйл ажиллагаа доголдсоноор нас бардаг байна. 2022 онд хөл бөмбөгийн Дэлхийн аварга болохтой холбогдуулан барилгын ид ажлын үеэр Энэтхэг, Бангладеш зэрэг улсаас нийт 1.9 сая цагаач ажиллаж байна.