Цэцийн дарга Б.Одбаярыг түр саатуулаад Индонез руу нисэхийг зөвшөөрчээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар өчигдөр буюу аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн.

Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, А гэгч үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд бичсэн юм. 

Орон нутгийн цагаар 11:56 цагт Өмнөд Солонгосын Yonhap агентлаг А-гийн  дараагийн нислэгийн цаг болсон тул түүнийг Сингапур нисэхийг нь зөвшөөрч, хил нэвтрүүлсэн гэсэн мэдээлэл түгээсэн.

Харин Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг өдрийн турш  "Инчеон" Олон улсын нисэх буудлын II терминалд саатуулж байгаад түүнийг суллаж, Индонез руу нисэхийг нь зөвшөөрчээ.

joins.com-ын дөнгөж сая (Орон нутгийн цагаар 17:29 ) мэдээлснээр түүнээс Дамжин өнгөрөх танхимд мэдүүлэг авсан байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхөөр болжээ. 

БНСУ-ын сайтууд ийм мэдээлэл тараажээ.

면책특권 대상 결론 없이 석방…외교부 "국가원수급 해당 여부 확인중"
오드바야르 도르지 몽골 헌법재판소장
오드바야르 도르지 몽골 헌법재판소장[헌법재판소 제공. 재판매 및 DB 금지]

(인천=연합뉴스) 홍현기 기자 = 몽골 헌법재판소장이 한국으로 오는 비행기 안에서 항공사 여승무원을 성추행했으나 경찰은 헌재소장이 면책특권 대상인지 제대로 확인하지도 않고 석방해 논란이 일고 있다.

1일 인천국제공항경찰단 등에 따르면 전날 오후 8시 5분께 몽골 울란바토르에서 인천공항으로 향하던 대한항공 항공기 안에서 오드바야르 도르지(52·Odbayar Dorj) 몽골 헌법재판소장이 20대 여승무원을 성추행했다는 신고가 접수됐다.

당시 도르지 소장은 해당 승무원의 엉덩이를 만지는 등 추행한 것으로 파악됐다. 그의 수행원 A(42)씨도 20대 여성 승무원의 어깨를 감싸는 등 추행했다.


https://www.yna.co.kr/view/AKR20191101056951065?section=search&fbclid=IwAR0IViJxgtQ1nfgHHn3yo58AITuLKcufedJIQexUTSVXP3gn4aoWnBWRLBo