"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ц.Даваацэрэнг цагдан хорилоо

"Эрдэнэт үйлдвэр"-ийн Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорьжээ. 

АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс Ц.Даваацэрэнг албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр буруутган, цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан юм. 

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн "Эрдэнэт" үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнг 30 хоногийн хугацаатай цагдан хорих, таслан сэргийлэх шийдвэрийг хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 30-нд гаргажээ.

Ц.Даваацэрэн нь 2012-2016 оны хооронд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын албыг хашиж байсан бөгөөд тус компанийн ТУЗ-ийн 2016 оны арваннэгдүнээх сарын 23-ны өдрийн 23-р дугаар тогтоолоор түүнийг чөлөөлж байсан юм.